БИДНИЙ ТУХАЙ

Pb Consulting Mongolia нь 2017 онд байгуулагдсан ба бизнесийн зөвлөх үйлчилгээ, бичил бизнесийн төсөл боловсруулах зэрэг  үйл ажиллагааны чиглэлээр гараагаа эхлүүлсэн юм. Одоо албан байгууллага, ЖДҮ, бичил бизнесийн түвшинд дотоодын хөрөнгө оруулалтын болон судалгааны төслүүд , байгууллагын бичиг хэргийг хөтлөх, мэдээлэл олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Орон нутгийн засаг захиргааны хэрэгжүүлэх төсөл, уул уурхай, ноос ноолуур, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүн, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, эмчилгээ сувилал, СӨХ-ын албан байгууллага болон ачих үйлчилгээ, авто засвар, хүнсний дэлгүүр, жижиглэнгийн худалдааны чиглэлээр хөрөнгө оруулалтын төслүүдийг хийсэн туршлагатай.
Мөн даатгалын үйлчилгээ, банкны харилцагчийн үйлчилгээ, төрийн байгууллагын автомашины зохицуулалт, Монголын махны экспорт, уул уурхайн түүхий эдийг баяжуулах технологи, боловсролын үнэлгээ, Америк болон Монголын их сургуулиудын сургалтын онцлог зэрэг судалгааны төслүүдийг боловсруулж гүйцэтгэсэн байна.
Зорилго: Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, тогтвортой байдлыг ханган, хүний нөөцийн шилдэг бүрдүүлэлтийг бий болгон, чанартай үйлчилгээг харилцагчдад олгох нь гол зорилго юм.
Хэтийн зорилго: ЖДҮ, бизнес эрхлэгчидийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, цаашдын ирээдүйтэй байдлыг хангахад чиглэж байна. Үүнд гадны хөрөнгө оруулагч байгууллага болон бизнес эрхлэгчидийг Монголын бизнес эрхлэгчид, баялгийг бүтээгчидтэй түншлэн холбох, зах зээлийн тогтолцоог үүсгэн, Монгол орны эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх юм.
Үнэ цэнэ: Харилцагч үйлчлүүлэгч болон чанартай үйлчилгээ
Уриа: Монголын бизнес эрхлэгчидийг гадны санхүүжилтийн байгууллагатай холбох хөгжлийн гүүр болохын төлөө зогсолтгүй хүчин зүтгэх болно.

Та бүхэнд хэрэгтэй Азийн хөгжлийн банк, Жайка болон ЖДҮ-ийн дотоодын хөрөнгө оруулалтын төсөл,зааварчилгаа холбогдох мэдээ, мэдээллүүдийг цаг тухай бүрт оруулахаас гадна гадаадын тэтгэлэг болон апп бөглөх, эссэ бичих зааварчилгаа болон шаардлагатай материалуудын талаархи мэдээллүүдийг хүргэх болно.